Тунис дэх түүхэн сонгууль

Өчигдөр "Арабын лиг"-ийн анхдагч оронд түүхэн сонгууль явагджээ. Тус улсад хуучин системийг халж, Ерөнхийлөгч Зинедин аль-Абидин Бен Алийг огцруулснаас хойшӨчигдөр "Арабын лиг"-ийн анхдагч оронд түүхэн сонгууль явагджээ. Тус улсад хуучин системийг халж, Ерөнхийлөгч Зинедин аль-Абидин Бен Алийг огцруулснаас хойш есөн сарын дараа 217 суудал бүхий их хурлын тогтолцоог бүрдүүлэхээр шинэ сонгууль явуулсан нь энэ юм. Сонгуульд нийтдээ 100 гаруй нам оролцож байгаагаас Исламын "Эннахда" нам ялах магадлал өндөр байгаа бөгөөд ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийн тухай амлалтуудыг өгч байгаа аж. Мөн тус улсын дэвшилтэт ардчилсан нам томоохон өрсөлдөгчид тооцогдож байна.

Сонгуульд 3.8 сая сонгогч олон зуун гадаад болон олон мянган дотоодын ажиглагчдын дор саналаа өглөө. энэхүү сонгуулиар тус улс нь "Арабын лиг" болон дэлхий нийтийн хувьд эмэгтэй төлөөлөгч олонтой Засгийн газар болох магадлалтай байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)