Улстөрчдөд өгөх Пиар-ын зөвлөгөө
- 2018-09-13
- Улс төр
- 0

Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө VIP 76 сайтаас сонгогчдын боловсролд зориулж “Монгол төрийн түшээ ямар байх ёстой вэ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүний үргэлжлэл болгож эрдэмтэн судлаач, янз бүрийн ажил мэргэжлийн хүнээс ярилцлага авч, уншигчдад хүргэж байлаа. Тэдний нэг нь МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч, сэтгүүл зүйн доктор (PH.D) Б.Болд-Эрдэнэ байсан юм. Тэрбээр ярилцлагынхаа үеэр улстөрчдөд хандаж PR-ын зөвлөгөө өгсөн байна.
“Хамгийн түрүүнд “Нэг үгтэй байгаач” гэж улс төрийн намууд, улстөрчдөд уриалмаар санагддаг. Аливаа нэг шийдвэр, тодорхой асуудлын шийдэл нь олон нийтэд нэг утга агуулга, нэг үгээр хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр нэг шийдвэрийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж, түүнийг гаргахад чухал үүрэгтэй оролцсон мэт ярьж өөрийгөө сурталчилдаг. Ингэснээр тухайн шийдвэрийг олон нийт үл ойлгох, төөрөлдөхөд хүрдэг талтай. Нэг асуудлыг олон янзаар яриад байвал нийгэм сөрөг талаас нь шүүмжлэх, үгүйсгэх хандлагатай болдог” гэж доктор Б.Болд-Эрдэнэ анхааруулжээ. Улмаар төрийн түшээ хүн аль болох нийгэмд хэрэгтэй, үзэл санааны лидер байх, олон нийтийн санаа бодлыг дагадаг бус, дагуулдаг байхын төлөө тэмүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байна. Тэрбээр Монголын улстөрчдөөс PR-аа хамгийн сайн хийж чаддаг хүнээр С.Баярыг нэрлэж, улс төрийн аливаа сурталчилгааны 90 хувь нь судалгаа, үлдсэн нь гүйцэтгэл байх учиртайг сануулжээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)