Сансрын хөлөг огторгуйгаас унаж байна

Сансрын тойрог зам дахь хог хаягдлын нэг германы "Росат" хөлөг өчигдөр дэлхийн агаар мандалд нэвтэрчээ.Сансрын тойрог зам дахь хог хаягдлын нэг германы "Росат" хөлөг өчигдөр дэлхийн агаар мандалд нэвтэрчээ. Ямар ч хяналтгүй унаж буй хөлгийн үлдэгдлийг хятад болон Мьянмар орчимд унаж магадгүй хэмээн судлаачид хэлжээ. Гэвч тэд энэ нь баттай бус ч хэдийд хаана газардах нь тодорхойгүй гэсэн байна. Тэднийхээр хөлгийн хэлтэрхий их биеэсээ өмнө энэтхэгийн далайд унасан байж магадгүй аж. Гэвч ийм явдал болсон эсэхийг гэрчлэх хүн одоогоор байхгүй байгаа юм. Мөн тэд хурдтай доошилсоор буй хөлгийн үлдэгдэл 1.6 тонн орчим байж болзошгүй гэжээ. "Росет" анх дэлхийгээс хөөрөхдөө зургаан тонн гаруй жинтэй байсан гэнэ. 1990 онд сансрыг зорьсон энэ хөлөг 1999 оны хоёрдугаар сард ажиллагаагүй болсон юм.

Ж.Баяр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)