Ассадыг огцрохыг шаардав

Европын холбооны удирдлагууд өнгөрөгч ням гаригт Бельгийн нийслэл Брюссельд уулзах үеэр хэд хэдэн шийдвэрт хүрчээ.Европын холбооны удирдлагууд өнгөрөгч ням гаригт Бельгийн нийслэл Брюссельд уулзах үеэр хэд хэдэн шийдвэрт хүрчээ. Үүний нэг нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын асуудал байв. Европын холбоо Башар аль-Ассадад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэн түүнийг огцруулж тус улсад өрнөөд буй хүчирхийллийг зогсоохоор болсон байна. Уулзалтын төгсгөлд Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Ерөнхийлөгч Башар аль-Ассад огцрох ёстой. Хэрвээ тэр энгийн иргэдийн эсрэг явуулж буй гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр байвал Европын холбоо тус улсын
эсрэг хориг арга хэмжээ авна” гэж хэлжээ. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Башар аль-Ассадыг Сирийн ард түмний зам дээр хөндөлсөж байна. Ард түмнийхээ төлөө огцрох ёстой” гэжээ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орны ес нь Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг уриалжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)