М.Гаддафийн гэр бүлийнхнийг өгөхгүй
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Алжирын тал Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн гэр бүлийнхнийг тус
улсын шинэ эрх баригчдад өгөхгүй гэж Алжирын Засгийн газрын нэрээ
нууцалсан ажилтан мэдээлжээ.
Алжирын тал Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн гэр бүлийнхнийг тус
улсын шинэ эрх баригчдад өгөхгүй гэж Алжирын Засгийн газрын нэрээ
нууцалсан ажилтан мэдээлжээ. Алжирын Засгийн газар зөвхөн НҮБ-ынхантай
хурандаагийн эхнэр, хүүхдийн хувь заяаны талаар хэлэлцэх аж. Ливийн
үндэсний шилжилтийн зөвлөл удирдагчийн гэр бүл түүний дотор М.Гаддафийн
эхнэр, хоёр хүү, нэг охиныг гаргаж өгөхийг Алжирын талаас шаарджээ.
Алжир Улс “Тэднийг Лив болон бусад бүх улсад шилжүүлэн өгөхгүй. Бид энэ
байр суурьнаасаа хазайхгүй.
Дэлхий нийт хурандаа Гаддафиг хэрхэн
зэрлэгээр хөнөөгдсөнийг харсан. Түүний гэр бүлийнхэн манай оронд
аюулгүй байх болно” гэж тус улсын “Le soir d`Algerie” сонин Засгийн
газрын мэдээллээс иш татан нийтэлжээ. Өнгөрөгч наймдугаар сарын 29-нд Гаддафийн эхнэр Сафиа, хүү Ханнибал, Мохаммед болон жирэмсэн охин Айша
нар Алжир уруу дүрвэсэн бөгөөд удалгүй Айша төрсөн байна. Баттай эх
сурвалжийн мэдээлснээр, Гаддафийн ойр дотныхон тусгай хамгаалалтан дор
байгаа аж.
Э.Жаргал

Сэтгэгдэл (0)