Энэ ням гаригт 108 эмэгтэй Цэцээ гүний оргилд гарна

EMEGTEICHUUD.mn үндэсний цахим сэтгүүлийн хамт олон ирж яваа урин цаг, удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтан “АЗ ЖАРГАЛЫН АЯЛАЛ”- ыг зохион байгуулахаар болжээ.
EMEGTEICHUUD.mn үндэсний цахим сэтгүүлийн хамт олон ирж яваа урин цаг, удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтан “АЗ ЖАРГАЛЫН АЯЛАЛ”- ыг зохион байгуулахаар болжээ.
Цахим сэтгүүлийнхэн нийгмийн сал бар бүрт манлайлагч, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ихийг хийж бүтээх чин хүсэлтэй 108 эмэгтэйтэйн хамт Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү энэ сарын 4-нд гарна.
Уг аялалд оролцох 108 эмэгтэй нь Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэл Богд гэгээний мөргөлийн жимээр явах юм байна. Мөн дэлхийн зулай хэмээн нэрлэгдсэн Эверестийн оргилд төрийнхөө далбааг мандуулсан анхны эмэгтэй, Монгол Улсын Гавъяат тамирчин, уулчин Б.Гангаамаагийн удирдлаган дор нэгэн баг болж хэзээ ч мартагдашгүй дурсамжтай өдрийг өнгөрүүлэх аж.
Цэцээ гүний оргил нь далайн түвшнээс дээш 2258 метр өндөрт өргөгдсөн төрийн тахилгатай уул юм. EMEGTEICHUUD.mn нь хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим мэдээллийн орчинд өөрийн гэсэн өнгө төрхтэй, орон зайгаа бий болгоод тун удаагүй бөгөөд бүх насны эмэгтэйчүүдэд зориулсан үндэсний агуулгатай цахим сэтгүүл гэдгээрээ онцлог юм байна.

В.НЭРГҮЙ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (203.169.49.191)

    2012-03-04

    deer ni garsan huuhnuud ch bugd charlaba boloh bh daa

  • (122.201.18.128)

    2012-03-04

    Хүүхнүүдээ та нар хийморийн овоон дээр бас гараарай заСая шинийн найманд Шилийн Богд дээр эмэгтэй хүмүүс гарсан харагдаж байна лээБас наадмаар түрүүлсэн бөхөд яг тэр үед нь хөлстөй биенд нь гараа хүргээд үз бүр сайн болно шүүЭмнэг сургасан эмэгтэй хүн бол бүр тасархайэр хүнээс ч илүү болдог юм гэсэнАрдчилалын үр шимийг хүртэх цаг ирлээ дээ ХҮМҮҮН ТӨРӨЛХТӨН

  • zochin (182.160.16.149)

    2012-03-03

    chi eregnees unaj tsetsegnees urgaagui l baih daa Bitgii hachin manjiin yeiin yum bicheed bai Odoo chin 21 zuun shuu Ter manj nar chin ustaad alga bolchihson

  • больцгоо (183.81.169.2)

    2012-03-02

    Улс орны аз хийморийг гутаах нь уу Эмэгтэй хүн гардаггүй оргил шүү дээ Ум маани бад ми хум