Туркэд дахин хүчтэй газар хөдлөв

Энэ удаа нутгийн зүүн хэсгийн Ван хот орчимд ням гаригт хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн байна.Энэ удаа нутгийн зүүн хэсгийн Ван хот орчимд ням гаригт хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн байна. 7.2 баллын хүчтэй эхний чичиргээ орон нутгийн цагаар 13.41 цагт болсон бол дараахан нь дахин 6.0 баллын хүчтэй газар хөдөлжээ. Эдгээрийн голомт газрын гүнд 20 км орчимд байсан гэнэ. Албаныхан “80 гаруй байшин барилга нурж, 200 гаруй хүн амь үрэгдэж, 1000 орчим хүн гэмтэж шархадсан. 400 орчим хүн нурангид дарагдаад байна. Цаашид хохирлын хэмжээ нэмэгдэнэ” гэжээ. Туркийн Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган гамшигт өртсөн бүс нутагт очиж байдалтай танилцан, оршин суугчдад сэтгэл санааны дэм хайрласан байна.

Хэдийгээр Турк олон улсад хандан тусламж гуйгаагүй ч Азербайжан 140 гаруй аврагч, үнэрч ноход, 76 нисдэг тэрэг илгээжээ. Мөн удахгүй хөнжил, майхан, эм тариа ачсан онгоц Туркийг зорино гэж Азербайжаны Аюулгүй байдлын сайд мэдэгдэв. ОХУ ч тусламж илгээхээр болсон байна. Гамшигт Ван хотын шорон өртөж ихээр эвдэрч сүйдсэн аж. Үүнийг далимдуулан 200 гаруй хоригдол оргожээ. Тэдний 50 орчим нь гэрийнхэнтэйгээ уулзчихаад эргэж ирсэн байна. Бусдыг нь орон даяар эрэн сурвалжилж байгаа аж. Турк газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1999 онд нутгийн баруун хойд хэсэгт 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж 20 мянга, 2003 онд 177, 2010 онд 51 хүн амь үрэгджээ. 12 сая оршин суугчтай тус улсын хамгийн том хот Стамбул идэвхтэй бүсэд хамаардаг нь мэргэжилтнүүдийг түгшээж байна. Дээрх гамшгийн улбаагаар хотод ойрын үед газар хөдөлж болзошгүй хэмээн тэд анхааруулжээ.

Ж.Баярмаа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)