Я.Содбаатарыг 90 хувийн саналаар ЗТХ-ийн сайдаар томиллоо
- 2018-10-05
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж дууслаа. Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 59 нь дэмжлээ. 90 хувийн саналаар Янгугийн Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилов.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл (0)