”Take that” 15 жилийн дараа дахин тарлаа
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Английн дуучин Робби Уилльямс "Take That" хамтлагаа дахин орхилоо.
1980-аад сүүлч 1990-ээд оны эхэн үеэр дэлхийн залуусын зүрх сэтгэлийг
байлдан дагуулж асан хамтлаг ердөө нэг жилийн өмнө бүтэн
бүрэлдэхүүнээрээ нэгдсэн юм.Английн дуучин Робби Уилльямс "Take That" хамтлагаа дахин орхилоо.
1980-аад сүүлч 1990-ээд оны эхэн үеэр дэлхийн залуусын зүрх сэтгэлийг
байлдан дагуулж асан хамтлаг ердөө нэг жилийн өмнө бүтэн
бүрэлдэхүүнээрээ нэгдсэн юм. Р.Уильямс 2010 оны аравдугаар сард
хамтлагийн ахлагч гари Барлоугийн зөвлөснөөр хамтлагтаа эргэн орж, 15
жилийн анх удаа "Take That" хамтлаг Их Британи болон Европоор амжилттай
аялан тоглосон. Мөн "Progress" цомог гаргаснаар хамтлагийн уран
бүтээлчид Их Британийн чартуудыг тэргүүлэх болсон юм.
Р.Уилльямсын хувьд сүүлийн үед үйл ажиллагаа нь доголдох болсон "EMI" компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, "Universal Music" студитэй хамтран бие даасан цомог гаргахаар болжээ. Ирэх жил гарах шинэ цомгийн продюсерээр "Take That" хамтлагийн гишүүн гари Барлоу ажиллах аж.

Сэтгэгдэл (0)