Гачууртыг амралт сувилал, аялал жуулчлалын бүс болгоно

Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн бүсийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулснаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ..

Ингэхдээ 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.

Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ.

Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох нь. Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдааны үеэр шашны 30 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа гэж НИТХ-ын ХМОНХТөвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)