​Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэдэг автомашины тоо буурчээ

Төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэдэг автомашин 2012 онд 6857, 2016 онд 6880 ширхэг бүртгэгдсэн байна. Засгийн газраас албаны автомашины хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авснаар 2017оны эцсээр 6020 автомашин тоологдсон байна. Төрийн өмчит хуулийн этгээдийн автомашины тоо 860-аар багасгаснааар нэг жилд зардал 5 тэрбум төгрөгөөр буурчээ.

Төрийн байгууллагад ашиглагдаж буй суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын, тусгай үйлчилгээ /галын, түргэний, гүйцэтгэх ажлын гэх мэт/ гэж ангилдаг. Энэхүү ангиллаас албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээг хязгаарлах, хяналт тавих зэрэг асуудлууд яригдаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)