“Гоёо”-гийн үйлдвэрт ажилчид угаартаж, нэг хүн нас баржээ
- 2018-10-13
- Нийгэм
- 0

2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнийн 02:21 минутад Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасаг дээр угаартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Хэрэг явдал болсон газар нь Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших Гоёо ХХК-ийн ээрмэлийн үйлдвэрийн агуулах юм байна.
Одоогоор нэг хүн нас барж, 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд тухайн агуулахад байсан ажилчдыг угаартсан эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байгаа аж. Талийгаач 35 настай М нь гагнуурчин мэргэжилтэй бөгөөд тус компанид ажилладаггүй нэгэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)