Испани, Итали, Франц улсад зорчиж буй иргэдэд сэрэмжлүүлж байна

Европын Холбооны зарим оронд, тухайлбал Испани, Итали, Франц улсад хувийн болон албаны хэргээр зорчиж буй манай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол багагүй гардаг тул иргэд дээрх улсуудад зорчихдоо бичиг баримт, мөнгө төгрөг, хувийн үнэт эд зүйлсээ сайтар хадгалах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яаманд нэн түрүүн хандахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Холбогдох мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас авах боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)