“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүллээ
- 2018-10-16
- Нийгэм
- 0
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам өчигдөр зохион байгуулагдлаа.
Яруу найргийн наадамд хот, орон нутгийн 21 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр хүртлээ.
Дэд байрыг “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, гутгаар байрыг “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, дөрөвдүгээр байрыг яруу найрагч Э.Гантулга нар эзэлсэн байна.
Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгын газар, Бүрд сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, “Дэндэвийн Пүрэвдорж” сан, “Үй цай” сургуулиас хамтран зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (0)