Энэтхэгт гүүр нурж 32 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн цай тариалагч Даржилинг бүс нутагт улстөрийн үйл явдлын үеэр гүүр нуржээ. Үүний улмаас 32 хүн үрэгдэж, 132 хүн гэмтэж бэртжээ.Энэтхэгийн цай тариалагч Даржилинг бүс нутагт улстөрийн үйл явдлын үеэр гүүр нуржээ. Үүний улмаас 32 хүн үрэгдэж, 132 хүн гэмтэж бэртжээ. Гэмтэж бэртэгсдийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэд амь үрэгдэгсдийн тоог нэмж магадгүй гэж орон нутгийнхан сануулж байна.

Өнгөрөгч амралтын өдрийн орой орон нутгийн удирдагч нарын хооронд уулзалт болжээ. Гүүрэн дээр болсон уулзалтад оролцохоор 150 гаруй хүн цугларсан байна. Харамсалтай нь энэ үеэр гүүр нуржээ.

Гүүр хурдан урсгалтай Рангит Кхола голоос 21 м-ийн өндөрт байжээ. Гүүрийг 1942 онд ашиглалтад оруулсан бөгөөд өнгөрөгч есдүгээр сард Түвд, Балба, Энэтхэгийн зүүн хойд нутгийг дамнасан хүчтэй газар хөдлөлтийн дараа бат бөх чанараа алдсан байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)