Владимир Кличко 50 дахь нокаутын ялалтаа байгуулав

Өчигдөр Германы Дюсселдорф хотноо явагдсан хүнд жингийн  дэлхийн аварга цолоо хамгаалах тулаанд Владимир Кличко   Жан- Марк Мормекийг нокаутаар яллаа. Энэ бол  түүний карьерийн 60 дахь тулаандаа авч буй 50 дахь нокаутын ялалт юм
Өчигдөр Германы Дюсселдорф хотноо явагдсан хүнд жингийн  дэлхийн аварга цолоо хамгаалах тулаанд Владимир Кличко   Жан- Марк Мормекийг нокаутаар яллаа. Энэ бол  түүний карьерийн 60 дахь тулаандаа авч буй 50 дахь нокаутын ялалт юм.
Мэргэжилтнүүд Владимир  Кличког богино хугацаанд ялалт байгуулна гэж таамаглаж байсан. Жан- Марк Мормек бол Кличкогоос 4 насаар ахмад 17 см намхан, 13 кг хөнгөн  жинтэй байсан. Кличко тулааны эхнээс санаачлагыг гартаа авч дөрөвдэх раундад Франц боксчинг хүнд цохилтоор буулган авсан. Харин тоглолтын дараа Жан- Марк Мормек шүүгч хэтэрхий эрт тоглолтыг зогсоосон гэж шүүмжилсэн. Гэхдээ Мормек гуравдахь удаагаа унасан тул шүүгч тулааныг зогсоохоос  өөр аргагүй болсон юм.
Франц эрийн хувьд 15 сарын турш рингэнд гараагүй ба   41  тулаанаас 5 дахь удаагаа ялагдсан тохиолдол нь боллоо.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)