Сергей Шойгу Монголд айлчилж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарт буулаа.Тэрээр  Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой хоёр улсын цэрэг болон цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм. 

 ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Р.Марковская “Албан ёсны айлчлалын үеэрС.Шойгу Монголын цэрэг улс төрийн удирдлагатай яриа хэлэлцээ хийх бодолтой байна. Уулзалтын үеэр талууд Орос-Монголын цэрэг болон цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхийн сацуу хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Түүнчлэн уулзалтын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монголын талд цэргийн зориулалттай бүтээгдэхүүнүүдийг дамжуулан өгөх төлөвтэй байгаа юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)