Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

Ирэх жилийн төсвийн орлогыг 9.6 их наяд байхаар тооцож байгаа бөгөөд ихэнхийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос бүрдүүлэх юм. 2018 онд 8.8 их наяд төгрөгийн орлого олох мэдэгдэл баталж байсан бол ирэх жил 9.6 их наяд төгрөг олно гэж тооцсон байна. 

Тэр дундаа ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортод гаргахаар тооцоолоод байгаа юм. Үнийн хувьд ирэх жил дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурахгүй гэсэн тооцооллоор буюу нэг тонныг 70 ам.доллар байхаар төсөвлөжээ.

Одоогийн байдлаар 27.4 тонн нүүрс экспортод гаргаад байгаа бөгөөд оны сүүлч гэхэд 35-36 мянган тонн нүүрс гаргана гэсэн хүлээлттэй байгаа аж. Тиймээс ирэх жил 42 мянган тонн нүүрс гаргах боломжтой гэж үзжээ. 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (107.167.107.23)

    2018-10-19

    Сэтгэгдэл:42 say gej bich