НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын бус гишүүдээ сонголоо
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Америкийн НьюЙорк хотод НҮБ-ын Ерөнхий
ассамблей хуралдаж Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудаа
сонголоо.Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Америкийн НьюЙорк хотод НҮБ-ын Ерөнхий
ассамблей хуралдаж Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудаа
сонголоо. Ерөнхий ассамблейн шийдвэрээр Пакистан, Марокко, Того,
Гватемал, Азербайжан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүн орноор
сонгогдсон. Ассамблейд багтагч 193 орны төлөөлөгчдийн дунд 17 үе бүхий
нууц санал хураалт явуулжээ.
Ингэснээр дээрх таван орон 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 21 хүртэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор ажиллана. Харин Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны үүрэг гүйцэтгэж буй Босни Герцеговин, Бразил, Габон, Ливан, Нигер улсын бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын тав, байнгын бус 10 орноос бүрддэг бөгөөд АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц байнгын гишүүн орны статустай. Харин байнгын бус 10 орон хоёр жилийн хугацаатай тав таваараа ээлжлэн солигддог байна. Энэ зарчмаар үлдсэн таван орон болох Колумб, Герман, Энэтхэг, Португал, Өмнөд Африкийн бүрэн эрхийн хугацаа ирэх орны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгогдсон бүрэн эрхийн хугацаанд тухайн улс олон улсаас бүх талын тусламж дэмжлэг авахаас гадна бүс нутагтаа хөгжлөөрөө тэргүүлэх боломж бүрддэг.
Энэ удаагийн сонгуульд Африкаас хоёр, Ази-Номхон далайн бүс нутаг, зүүн Европ, Латин Америк-Карибын тэнгисийн бүс нутгаас тус бүр нэг улс сонгогджээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүн оронд Африкаас Того, Марокко, Мавритани Улс нэрээ дэвшүүлснээс Мавритани хасагд жээ. Харин Ази-Номхон далайн бүс нутгаас Пакистан, Киргизстан өрсөлдсөн байна. Зүүн Европоос Унгар, Словени нэрээ дэвшүүлсэн ч Азербайжанд ялагджээ. Түүнчлэн Ерөнхий ассамблей 66 дахь удаагийн чуулганаар НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд шинээр 18 орон элсүүлсэн байна. Эдгээр 18 оронд Белоруссь, Бразил, Буркина Фасо, Куба, Доминиканы бүгд найрамдах улс, Сальвадор, Этиоп, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Ирланд, Япон, Лесото, Ливи, Нигер, Испани, Турк багтаж байгаа юм.
Э.Жаргал

Сэтгэгдэл (0)