Улс төрийн эрхийг оноогоор Монгол Улс 40-өөс 36-г авчээ
- 2018-10-21
- Улс төр
- 0
“Freedom house” олон улсын байгууллага 2018 оны дэлхийн эрх чөлөөтэй улс орнуудын гарган жагсаажээ. Уг тайланд улс орнуудын иргэний эрх чөлөө болон улс төрийн эрхийг оноогоор дүгнэн жагсаасан байна. Өнгөрсөн 2017 оны 365 хоногт судалгаа хийн 195 улсын эрх чөлөөний талаарх нөхцөл байдлыг үнэлэсний үр дүнд 2018 оны тайланг гаргасан аж. Нийт 130 гаруй шинжээч, судлаач, хүний эрхийн байгууллагуудын мэргэжилтнүүд тухайн улсуудын хэвлэл мэдээлэл, засгийн газрын баримт бичиг, бусад эх сурвалжаас мэдээллийг цуглуулсны дүнд тайлангаа боловсруулжээ.
Тайланд иргэний эрх чөлөөг 0-60, улс төрийн эрхийг 0-40 оноогоор үнэлж уг онооныхоо дагуу дүгнэсэн байна. Ингэхдээ улс төрийн эрхийг үнэлэхдээ тухайн оронд сонгууль чөлөөтэй шударга явагддаг эсэх, олон ургальч үзэл хэрхэн үйлчилдэг, сонгуульд хэдэн нам оролцдог зэргийг харгалзан үзсэн байна. Харин хүний эрхийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдал, иргэн дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой эсэх дээр үндэслэн дүгнэсэн аж.


Сэтгэгдэл (0)