УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын даргад хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байрнуудын дундах нийтийн эзэмшлийн замыг Оюунлаг сургууль өөрийн хөрөнгөөр цементлэн хатуу хучилттай болгож 195 сая төгрөгний тохижилт хийж  ашиглалтанд оруулсан боловч бүлэг этгээдүүд зохион байгуулалтайгаар эвдлэн сүйтгэж иргэдийн биед халдсан тухай  мэдээлэл гарсан.

Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэрээр 2015 оны 03дугаар сарын  11-ний  Баянзүрх дүүргийн засаг даргын А/180 тоот шийдвэрээр “ ЭМ ЖИ ТИ ЭМ ЭП”  ХХК-д газар олгосон нь  тус хороодын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн мөн тодорхой шалтгаануудыг харгалзан үзэж зохих журам хуулийн дагуу шийдвэрлэж газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.133)

    2018-10-23

    эм жи газар эзэмшихдээ ашиглахгүй 2 жил ѳнгѳрсѳн нь хураах ёстой. шүүхээр тѳлүүлж бѳхчүүдийг хүн зодсонд ба үүрэг ѳгсѳн эм жт.ийн захирал нарт эрүү үүсгэнэ