Хэлэлцээр амжилттай болж байна
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Женевт хоёр дахь өдрөө үргэлжилж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн
талаархи АНУ, Умардын яриа хэлэлцээр амжилттай болж байгааг албаныхан
мэдээлэв.Женевт хоёр дахь өдрөө үргэлжилж буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн
талаархи АНУ, Умардын яриа хэлэлцээр амжилттай болж байгааг албаныхан
мэдээлэв. Энэ нь сүүлийн гурван сарын дотор болж буй тус улсуудын хоёр
дахь уулзалт юм. АНУ-ын төлөөлөгч Стивен Босуорт “Бид маргаантай олон
асуудал дээр санал нэгдлээ. АНУ-ын гол зорилго цөмийн хөтөлбөрийн
зургаан талт хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлж, тогтвортой
үргэлжлүүлэх” гэжээ. Умард хэлэлцээрээс гарснаар 2009 оны дөрөвдүгээр
сард Хойд, Өмнөд Солонгос, Орос, Хятад, АНУ, Япон оролцсон зургаан талт
хэлэлцээр гацаанд орсон юм. Үүнээс сарын дараа тус улс хоёр дахь цөмийн
туршилтаа хийж Солонгосын хойгийн маргаан улам хурцадсан билээ. Өдгөө
хэлэлцээрийг эхлүүлэх талаар хоёр тал санал нэгдэж буй ч нөхцөл дээрээ тохиролцож чадахгүй байгаа аж.
Умард ямар ч болзол хүлээж авахгүй хэмээн мэдэгдэж байгаа бол АНУ зэвсэгээ хураалгахыг хатуу шаардаж байгаа гэнэ. Гэвч ажиглагчид 2-3 жилийн өмнөхийг бодвол Женев дэх уулзалт найдвар төрүүлж байна хэмээн тэмдэглэсэн. 2009 онд цөмийн туршилт явуулж, 2010 онд Өмнөдөд халдан 50 гаруй хүний амийг бүрэлгэсэн нь Солонгосын хойгийн асуудлыг улам хурцатгасан юм. Харин өнөөдөр нөхцөл байдал харьцангуй дээрдээд буй. 1950-иад онд болсон хоёр Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн америк цэргүүдийн цогцсыг нутаг дэвсгэр дээрээ эрж хайхыг Умард өнгөрсөн долдугаар сард зөвшөөрсөн бол, хоёр Солонгосын Гадаад хэргийн сайд нар гурван жилийн дараа саяхан уулзсан юм.
Мөн ажиглагчдын үзэж буйгаар Женевийн уулзалтаар Умард цөмийн гурав дахь туршилт явуулахгүй хэмээн амлалт өгч болзошгүй гэнэ. Ийм амлалт авахын тулд АНУ багагүй чармайж байгаа аж.
Ж.Баярмаа

Сэтгэгдэл (0)