Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн улсаас өгсөн орон сууцандаа орж байна

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Тэгвэл яг одоо талийгаачийн ар гэрийнхэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 60 м/кв шинэ хоёр өрөө байрандаа орж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)