200 сая төгрөгөөр хийсэн шар тэмдэглэгээ арилж эхэлсэн үү

Ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд замын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим замын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийгээд байгаа юм. Тодруулбал,  Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг  хийгээд байгаа юм.  Тус тэмдэглэгээг хийхийн тулд улсын төсвөөс 200 орчим сая төгрөг гаргасан гэх бөгөөд энэхүү тэмдэглэгээ арав ч хонолгүй эхнээсээ арилж эхэлсэн байна. Уг тэмдэглэгээг замын тэмдэглэгээ хийдэг зориулалтын бүтээгдэхүүнээр хийх тул арилах, алга болох асуудал үүсэхгүй хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра хэлж байсан юм. Гэтэл хэд ч хоноогүй эхнээсээ арилаад эхэлсэн асуудал гарч эхэллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mr (112.72.15.94)

    2018-10-25

    toluul bur 2 dahin nugalj

  • (112.72.15.94)

    2018-10-25

    toluul bur 2 dahin nuglaj