Чингэлтэй дүүргийн засаг дарга нөөц сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулжээ
- 2018-10-26
- Нийгэм
- 0
АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Энд зарим төрийн байгууллагад илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар товч мэдээлэв.
Үүнд:
Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад АТГ анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд нийт 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн зардалд 46.4 сая төгрөгийг тус тус зарцуулсан хэмээн АТГ-ын тайлан мэдээлэлд дурьдагдлаа.

Сэтгэгдэл (0)