БНХАУ-ын визний дугаар наймаалцдаг ТББ-аас сэрэмжлэхийг анхаарууллаа

Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байна. Тус байдлыг далимдуулан виз мэдүүлэгчийн дугаарыг наймаалдаг төрийн бус байгууллага, иргэд байгааг анхааруулсан байна. Тодруулбал, “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх төрийн бус байгууллага http://visa2018.mn/ цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэдэд сэрэмжүүлэг хүргэж байгаа аж.

Энэ талаар БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ аваагүйг албан ёсоор мэдэгдэж байна.

БНХАУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд,

“Сүүлийн өдрүүдэд олон тооны “Дугаар наймаалагчид” манай яамны виз мэдүүлэх дугаарыг наймаалж, зарим этгээд нь FACEBOOK цахим сүлжээнд www.visa2018.mn гэсэн цахим хуудсыг нээсэн байна. Мөн холбогдох ТББ-ыг байгуулж “БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз мэдүүлэх дугаарын үйлчилгээ” -г тусгайлан зохицуулна гэсэн зар тараажээ. Дээрх ТББ болон хувь хүний үйлдэл нь хууль бус бөгөөд манай ЭСЯ Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Мөн дээрх арга замаар дамжин “Дугаар наймаалагчид”-аас дугаар худалдан авч мэдүүлсэн материалыг буцаах болно. Бичиг баримт үйлдэгч нь www.visa2018.mnцахим хуудас зэрэг “Дугаар наймаалагч” ТББ -аар дамжин дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх байгууллага болон хувь хүнд мөнгө хураамж мэхлүүлсэн бол хуулийн дагуу цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын Газар” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.194.210)

    2018-10-26

    Нэг цэгийн үйлчилгээгээр авч болохгүй юу. Зөвхөн дахин гэрчилгээ авахад олон арван мянган төгрөг төлөх тооцоо гарч байна. Буугаа шалгуулахад 20000, эрүүл мэндийн бичиг зураг 30000, Гэрчилгээний үнэ зураг, тэмдэгтйн хураамж,тодорхойлолт өргөдөл гээд бас л 20000 төг түүнчлэн сургалтын зардал,татвар гээд дарамт дэндүү юм аа. Ядаж аян зохиож байгаа үедээ шуурхай хөнгөлттэй болгомоор байна. Ийм зардалыг давахгүй нэгэн байна шүү. Эсвэл бууг хураагаад мөнгө олгож болно. Номоороо яваа хүмүүс хохирох л юм хийх юм аа.