Москва хорооллын араар холбох авто замын ажил хийгдэж бүрэн дууслаа
- 2018-10-27
- Нийгэм
- 0

Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр авто замын нөлөөлөлд нийт 112 нэгж талбарын 59005 м2 буюу 5 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох авто замын ажил хийгдэж бүрэн дууссан бол Баруун салаанд шинээр тавигдах авто замын ажил хийгдэж байна.
Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 112 иргэндээ нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.





Сэтгэгдэл (0)