Ч.Чамин-Эрдэнийн үхэлд гадны нөлөө байсан эсэхийг шалгаж байна
- 2018-10-28
- Нийгэм
- 3

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоуны шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барчээ. Болсон явдлын талаар Боловсрол телевиз албан ёсоор эмгэнэл гаргасан байна.
Тодруулбал, энэ сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн гэнэ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан байжээ. Уг хэрэг явдал Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах "К H Apartment" хотхонд гарсан бөгөөд түүнийг 11 давхраас түлхэж унагасан уу, эсвэл амиа хорлосон уу гэдгийг шүүхийн шинжилгээний дүгнэлтээр гарах бөгөөд тэр болтол янз бүрийн ташаа мэдээлэл тараахгүй байхыг ар гэрийнхэн нь хүсчээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм байна

Сэтгэгдэл (3)
MGL (75.170.100.85)
MURDUX AJILLAGAA YAVAGDAJ BN GECHIXEED GADNII NULUUGUI GEJ ZARLAAD BGAA NI YAMAR UCHIRTAI YUM BE???
ИРГЭН (202.179.24.16)
гүн ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ ШҮҮХ ЦАГДАА ОДООНООС Л ГАДНЫ НӨЛӨӨГҮй гэж хашгиралдаад бгаа нь НЭГ Л НО- той
zochin (122.201.23.83)
хайран сайхан охин. ум маани бадми хум