Сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутагт 6 настай эрэгтэй Б.Амгаланбаяр 10 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай мэдээлэл 10 дугаар сарын 28-ны өдрийн 05:58 цагт  тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Ирсэн мэдээллийн дагуу тус аймаг дахь Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 41 алба хаагч, Цагдаагийн газрын 44 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн аймгийн төв болон “Олон нуурын тал”, “Шаврын гол”, “Зайврын мод”, “Дөтийн даваа” гэдэг газруудаар 70 км-т, “Тайшир”, “Дэлгэр”, “Жаргалан” сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)