ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулжээ
- 2018-10-29
- Нийгэм
- 2
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Тэрбээр: -Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлаар санал тавьсан. Ерөнхийлөгч бүлгийн хуралдаанд оролцож саналаа хэлсэн. Мөн төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногт төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, батлах юм гэлээ.
-Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой ямар санал хэлсэн бэ?
-Ерөнхийлөгч малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд анхаарч, төсөв нэмэх хэрэгтэй гэсэн. Мөн аялал жуучлалыг хөгжүүлэхэд анхаарч төсвийг нэмэгдүүлэх саналтай байсан.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох уу?
-Энэ асуудлаар Ерөнхий сайд бүлэг дээр тодорхой ярьсан. ХХААХҮЯ-нд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг шалгахаар Сангийн яамнаас шалгалт орсон. Сар гаруйн хугацаанд шалгалт хийж, Сайдын зөвлөлөөр хэлэлцэнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хууль зөрчиж зээл авсан эсэхийг шалгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Шалгалтын дүн дуусаад, хууль зөрчсөн асуудал байвал шалгуулах, Засгийн газар хэлэлцээд дараа дараагийн асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл (2)
gan (103.229.121.23)
shalgalt nereer bienee haatsailah juram bas baidag shuu!
иргэн (202.72.245.122)
Сар гаруйн хугацаанд шалгалт хийж, Сайдын зөвлөлөөр хэлэлцэнэ. Иймхэн ил тод зүйлийг шалгахадаа яст мэлхийн хурдаар биш ядаж л үхэр тэргээ хөллөөд явж шалгаж болохгүй юу, Хаянхярваа гуай?????