НМХГ-аас "Үдийн цай хөтөлбөр"-т хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг та бүхэнд хүргэж байна -

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 09:00 цагт: ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр 09.00-17.00 цагт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно. Ширээний дасгал сургуулилалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар болон албаны бусад хүмүүс оролцоно. 99773800, 88008516

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд  Нийслэлийн ЕБС-иудын "Үдийн цай хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас:91887887

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Төрийн ордонд "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утасны дугаар: 9999-6206

БЛЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2019 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж буй бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүдийн дунд санал солилцох зорилго бүхий “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2018 оны 10-р сарын 30-ны  Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд болно. Холбоо барих утас: 313207

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

10.30 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. БСШУСЯ-ны 401 тоотод 2018.10.30 Утас: 8811-1046

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)