УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг зөвшилцөх тухай саналаа өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.

 Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амалсан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг олгосон. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа хэмээн дурджээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасан.

    Иймд Улсын Их Хурал бүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна хэмээн дурдсан байна.

    Зөвшилцөх тухай саналыг өргөн барихад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар байлцав.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.160.59)

    2018-10-31

    Гэрээ нурааж, төрөө түйвээлгүй ажлаа хийж, асуудлаа шийдчих чадвар Ерөнхийлөгчид маань алга уу. Амарханаар нь тараая, нураая, хураая л гээд байхын. Наад УИХ, ЗГ-тайгаа ажилла л даа, зөвшилц, тэгээд эхний ээлжинд авилгачдын тэр энэ нам гэлгүй шалгаж тогтоо, өөрийгөө ч шалгуул. Үүний тулд АТГ, Цагдаа, Прокурор, Шүүхийг БИЕ ДААЛГА, ХЭН НЭГЭНД НЬ БҮҮ НӨЛӨӨЛ, зүгээр л ажлыг нь хийлгэ. Харин ийм нөхцөлд ажлаа хийж чадахгүй бол хууль, хяналтын дарга нар ажлаа өгөөд явцгаа.

  • Зочин (66.181.160.59)

    2018-10-31

    Гэрээ нурааж, төрөө түйвээлгүй ажлаа хийж, асуудлаа шийдчих чадвар Ерөнхийлөгчид маань алга уу. Амарханаар нь тараая, нураая, хураая л гээд байхын. Наад УИХ, ЗГ-тайгаа ажилла л даа, зөвшилц, тэгээд эхний ээлжинд авилгачдын тэр энэ нам гэлгүй шалгаж тогтоо, өөрийгөө ч шалгуул. Үүний тулд АТГ, Цагдаа, Прокурор, Шүүхийг БИЕ ДААЛГА, ХЭН НЭГЭНД НЬ БҮҮ НӨЛӨӨЛ, зүгээр л ажлыг нь хийлгэ. Харин ийм нөхцөлд ажлаа хийж чадахгүй бол хууль, хяналтын дарга нар ажлаа өгөөд явцгаа.

  • ИРГЭН (66.181.160.59)

    2018-10-31

    ЭМҮЖИН: ... Өлсөнө гэж нэг нь айлгав Өлөн хонодог үрсээ турхирав Өеөднө гэж нэг нь сүрдүүлэв Өвлийн эхээрөнжин хэрэлдэв Засаглалаа солино гэж Замбараагүй хол үсчив Засгаа унагаан гэж Замын чулуугаар зэвсэглэв Ноёдын идүүрийн төлөө Номхон ардууд нанчилдах уу Хааны сэнтийн төлөө Харцын хүүхдүүд уралцах уу Дээдсийн зодооны хөлд Дээлтэй түмэн үрэгдэх үү Ихсийн үймээний эцэст Иргэдийн цус урсах уу Нэгхэн хүний төлөө Нэхий дээлээ уралцах уу Батган алах гээд Байшингаа эвдвэл яанам бэ Хэн гээчийн үлгэрээр Хийрхэх гээд л байна даа Шалихгүй чиг шавхай юу даа Шантрахгүй чиг туулахсан даа

  • зочин (66.181.160.59)

    2018-10-30

    За Женко, Хулхи Алтанхуяг, Зика вирус эд нар нэг ийм л жонхуу хутгаж чадна даа. Монгол ялах бус Монголоор тоглох нь дээ наадуул чинь. ОЛОН ТҮМЭЭН УХААЛАГ ХАНДАЖ УЛС ТӨРИЙН ДАЖИН, ХАГАРАЛ ТЭМЦЛЭЭС ТАТГАЛЗЪЯ. Улс гэрээ бүрэн бүтэн байлгаж байгаад ганцхан жил гаруйн дараах сонгуулиар "Долоо хэмжиж, нэг огтолж" сонголтоо хийе. Одоо харин, УИХ, ЗГ-т ажиллах боломж өгье, өндийж байгаа эдийн засгийн үр шимийг харъя.

  • Зочин (66.181.160.59)

    2018-10-30

    УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж байгаа бол ЕРӨНХИЙЛӨГЧ ч бас бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Төмөр замын, Сайншандын үйлдвэрийн паркийн зэрэг хэргүүдээ хууль хяналтын байгууллагад нөлөөлөлгүй шударгаар ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. УИХ тараах санал маш осолтой, өлсгөлөн зарлавал шившигтэй, онигоотой. Асуудлыг өөрөөр, илүү оновчтой шийдэх түмэн арга зам бий. Энд нам эвсэл, хувийн амбиц байж болохгүй.

  • ЗОЧИН (66.181.160.59)

    2018-10-30

    Эвийг эрхэмлэх, зөвийг зангидах Эрхэм үүрэгтэй Ерөнхийлөгч ийм санал гаргасан нь зүгээр л ичгүүртэй. Өөрөө юу ч хийгээгүй, ядаж том том амлалтуудаасаа ганцыг нь ч хэрэгжүүлээгүй, бүрэн эрхээ ч умартсан байж төрийг түйвээж, улсыг бусниулж, ард түмнээ хагаралдуулах осотой санал гаргасан нь гайхал төрүүлж байна. Нийгэм, улс төрчдийн дунд буруу бусармаг зүйлс байгаа л даа. Эрхэм Ерөнхийлөгч ч бас үүнтэй гүнзгий холбоотой. Тэр бүрийг тараах нураах замаар бус хуулиа ягштал барьж, зөвлөх, эвлэх, ажиллах, бүтээх, босгох замаар шийдэх учиртай. Тэгж л итгэж бид сонгосон. Жил гаруйхны дараа сонгууль болох гэж байхад бас баахан хөрөнгө үрэн таран хийж сонгуульдах, өндийж буй эдийн засгаа дахиад татаж унагах, гадаад дотоодод нэрээ барах, хагаралдаж хуваагдан бусдын идэш болох олон сөрөг үр дагаврыг бодох ёстой. АРД ТҮМЭН МААНЬ МОНГОЛ ХОЛЧ, ГОЛЧ УХААНААР ЭРҮҮЛЭЭХ ХАНДАЖ, УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ БУСАРМАГ ҮЙЛДЛИЙН ЗОЛИОС БОЛОХГҮЙ ГЭДЭГТ БҮРНЭЭ ИТГЭЖ БАЙНА. УИХ ХАРИН НАМ ЭВСЭЛ ЯЛГАЛГҮЙ АВИЛГАД НЭР ХОЛБОГДСОН УЛС ТӨРЧДИЙГ ШАЛГАХ "АРД ТҮМНИЙ ОНЦГОЙ КОМИСС" БАЙГУУЛЖ, ТҮҮНД ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН НЭР ХҮНД БҮХИЙ ШУДАРГА МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ОРУУЛАН ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦАА ӨГЧ АЖИЛУУЛМААР БАЙНА. КОМИСС АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ.

  • Зочин (64.119.17.62)

    2018-10-30

    Дээхни үед "Намын эв нэгдэл , сахилага бат" гэсэн том термин хэрэгжиж байсан юм Харин одоо бол аль аль нь байхгүй болсоноос хамаг асуудал үүдэлтэй Тэр үед МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны шийдвэрийг хэн ч сөрдөггүй байсан , гэтэл одоо Ардын намын удирдах Зөвлөлийн шийдвэрийг хөрөнгө мөнгөтэй намд шургалсан этгээдүүд нулимж байна Ер нь Удирдах зөвлөл бол ёстой "Цаасан бар" болсон Намд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө шургалсан их мөнгөтэй бизнес-үүдийг У.Хүрэлсэх абугай ч тэр Удирдах зөвлөл нь ч тэр яаж ч чадахгүй , тэд хүсвэл Ардын намд салаавч өгөөд л хаяна тэглээ гээд тэд хохирохгүй Түүний оронд Намд жирийн ардын хүүхдүүд , борчуул голлож байвал өлзийтэй мэт...