Ерөнхий сайд ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг удахгүй оруулна

Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хүсэлттэй холбоотой мэдээллийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд танилуулсны дараа гишүүд байр сууриа илэрхийлжээ.  Ингэхдээ УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн хоёр заалт нь үндэслэлгүй гэж үзcэн байна.

Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар хэлэлцэж, хариуцлага тооцох асуудлыг ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралд оруулж цаашид ЖДҮХС-г ил тод нээлттэй, шилэн болгох, энэ сангаас зээл авсан улстөрийн албан тушаалтнуудыг бүгдийг нь зарлах улмаар хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл өгчээ. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан олгож, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна.

Ингээд ерөнхий сайдын зүгээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ бүлгийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)