Майкл Жорданы харш 29,000,000 ам.долларын үнэтэй
- 2012-03-06
- Спорт
- 0
Майкл Жордан Чикаго хотноо орших харшаа 29 сая ам.доллараар үнэлэн зарахаа мэдэгдэж, зах зээлийн ханшийг огцом донсолгожээ.
Майкл Жордан Чикаго хотноо орших харшаа 29 сая ам.доллараар үнэлэн зарахаа мэдэгдэж, зах зээлийн ханшийг огцом донсолгожээ. Хайланд Паркын ногоон бүсийн 2,8 га талбайг ганцаар эзэгнэн орших 3027 м.кв бүхий тус нүсэр байгууламжийг ийм өндөр үнээр авах эрхэм цөөн гэдэг нь дамжиггүй юм.
Алдарт сагсан бөмбөгчин байрны өрөө бүрийг орчин үеийн загвар шийдлээр бүрэн тохижуулж, тавилгажуулснаас гадна үүдний том хаалганы хайсан дээрээ Чикаго Буллсын од өөрийн тоглолтын дугаар “23”-ын тоог тусгайлан урлуулсан нь тун ч чамин харагдах аж.
Харш нэгдүгээр давхартаа тохилог зочны болон галын өрөө, хоолны танхимтайгаас гадна бөгөөд зочдод зориулсан гурван унтлаганы өрөө, теннисний том талбайтай. Хоёрдугаар давхартаа есөн унтлаганы өрөө, 15 бүтэн, 4 хагас тансаг зэрэглэлийн ариун цэврийн өрөөтэй гэнэ. Гаднах талбайдаа усан сан, нуур, цаг агаарын нөхцөлд тохируулан байрлуулах гурван өөр төрлийн гаражийг мөн шийдэж өгчээ. Мэдээж хэрэг саруул, цэлгэр сагсан бөмбөгийн заалтай юм байна.
Бүх цаг үеийн шилдэг тоглогч хэмээн сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн түүний тус тансаг харшийг худалдан авах эрхэм одоогоор тодроогүй байгаа аж.

О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (7)
zochin (202.179.16.217)
hehe saihan yum aa saihan yum hun bolj tursun yum bol uul ni ingej l amidrah estoim bgan
(202.179.16.217)
Эдлэн газар нь нэг дүүрэг юм уу хаашаа юм
bi (202.179.16.217)
29000000 puu tasarhai goe baishintai yum bna daa

(203.91.118.190)
yaaya
zochin (202.179.16.217)
yamar goeiiiiiin be novsh gej iim saihan bairand amidarch uzehiiim san