АН-ын бүлэг "Чуулганы хуралдаанд хугацаагүйгээр суухгүй" хэмээн орхин гарав
- 2018-11-01
- Улс төр
- 1
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд АН-ын бүлгийнхэн ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан агуулга бүхий лоозон барьсан байв. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийллээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг алдсан, шударга ёсыг уландаа гишгэсэн өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна" гэв.
Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Сэтгэгдэл (1)
зортиг (66.181.160.34)
хулгайчид хулгайчаа ад үзээд яахав дээ,