Улаан загалмайн нийгэмлэг хамгийн том тус өглөө
- 2011-10-28
- Дэлхий
- 0
Туркт болсон 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1300 гаруй
хүн бэртэж, 279 хүн нас барсан тухай ВВС уламжиллаа.Туркт болсон 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1300 гаруй
хүн бэртэж, 279 хүн нас барсан тухай ВВС уламжиллаа. Өнгөрөгч амралтын
өдрүүдэд тус улсын Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган газар хөдлөлтөд
өртсөн бүс нутгуудад айлчилж, биечлэн аврах үйл ажиллагаатай танилцав.
Тэрбээр төв хэвлэл мэдээлэлд өгсөн мэдэгдэлдээ “Газар хөдлөлтийн төвд
Эрик, Ванн хотууд хамгийн ойр байсан учраас өртсөн. Нийтдээ 75 мянган
хүн их хэмжээний хохирол амсч, 2262 байшин, барилга нурж сүйдсэн.
Байшингийн нурангийг зайлуулж, амьд үлдсэн байх магадлалтай хүмүүсийг эрчимтэй хайж байна” гэжээ. Одоогоор аврах үйл ажиллагаанд нийт 2400 аврах албанынхан, 680 эмч, 12 аврагч нохой, эмнэлгийн 108 машин ажиллаж буй гэнэ. Байгалийн шалгарлыг даван, амьд гарсан хүмүүсийн ихэнх нь хэцүү байдалд ороод байна. Учир нь тэдэнд орогнох байр олдохгүй байгаагаас гадна, тусламжийн майхнуудын хүрэлцээ ч бага байгаа.
Тус улс дахь Улаан загалмай нийгэмлэг 13000 майхан, 11 мянган ноосон хөнжил хандивласан нь хамгийн том тусламж болжээ. Гэхдээ орон байргүй болсон 40 мянган хүний 25 хувь нь гурав дахь шөнөө гадаа өнгөрөөхөөс өөр аргагүй болсон юм.
Б.Эрдэнэ

Сэтгэгдэл (0)