Ж.Мөнхбат: ЖДҮХС-гаас зээл авсан нэг гишүүний зээлтэй тэнцэх хэмжээний төсөв яагаад тусгасангүй вэ?

2019 оны улсын төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Монгол Улсын баялгийг өсгөж байгаа хүмүүс бол малчид. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан, ээжүүдийг гаргасан хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилт хойшилж байна. ОУВС-гийнхан монгол хүмүүс биш учир монгол ээжүүдийн асуудлыг мэдэхгүй. Энэ хоёр хуулийн нэг нь л гэхэд ЖДҮ-ийн сангаас зээл авч байгаа нэг хүний зээлтэй тэнцэх хэмжээний мөнгөөр шийдэгдэж байгаа.Би ирэх оны улсын төсөв батлагдсаны дараагаар энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина. Хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж болохгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Би Монгол ээжээс төрсөн. Нийт монгол хүн болгоны төлөө, Монгол Улсын төлөө энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Хүн болгонд таалагдах гээд яваад байж болно. АН-ынхан өнөөдөр ажил хаячихсан байна. Энэ хүмүүс 7 их наяд төгрөг хүмүүст тараасан. Гурав, дөрвөн төсөвтэй явж улс орны эдийн засгийг сүйрүүлсэн. Энэ бүхнийг цэгцэлж, зөв гольдролд оруулж ирж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.131.243.186)

    2018-11-05

    munhbataa malchid er ni ulsad tatwar her tuldug ym bol. malchidiin unetei mahiig chadal muutai neg heseg ni awch idej diilj bgaa bolwuu.