Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.

Б.Батзориг нь Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан гаргасан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (64.119.27.167)

    2018-11-05

    Хохирол эс барагдвал хэрхэх? Муур багшийн дүрд өн удаан жил үнэнч тоглох юмаа:)