УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард түмнээс уучлал гуйлаа
- 2018-11-06
- Улс төр
- 4
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлж эхэллээ. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлээ төлөөд байна. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа мэдээлсэн юм.
Харин зээлийг хэрхэн зарцуулсан болоод төлсөн талаараа Zarig.mn сайтад тайлбар өглөө. Ингэхдээ тэрбээр Хас банкнаас зээл авч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу шилжүүлснээ хэлээд олон нийтийг бухимдуулсандаа уучлал гуйлаа. Мөн тэрбээр Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүйгээ хэллээ. Харин хөдөө аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийг ХХААХҮЯ-наас сонгон, зээл өгснийг тайлбарлав.

Сэтгэгдэл (4)
Zochin (66.181.188.180)
Zeel avsan bukh alban tushaaltan bugd l iim zuil yarij arisaa khamgaalna shu dee. Gol ni jijig dund uilberleliig demjikh mash baga khuutei zeel shu. Khulgaich uls turchud uu!!!!
Sss (202.179.27.251)
Хамаг гол нь ждү с мөнгө авсанд буй. Энэ хүн энийгээ ойлгохгүй байна. Жижиг дунд гээд байгаа. Хөрөнгө орлогыг нь харахад ждү д томдохоор юм билээ
zochin (202.179.25.142)
naad uuchlalt chin er changaltgui, ter olon yduu orchiig yachiiin ?,chamaas bolj buur yduursan!!!
Zochin (150.129.141.189)
Sain uilsiin toloo muu uils hiideg demii gishuun hunii huvid