У.Хүрэлсүх: Ерөнхий сайд нь асуудлаа шийддэг, хариуцлагаа тооцдог, үүрдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх болон эдийн засгийн уналтыг зогсоон сэргээх гэсэн зорилтыг тавьсан гэлээ.

“Хоёр дахь зорилт хангагдаж байгаа бол эхний зорилтын хэрэгжилт хангалтгүй байна. Олон нийт шударга ёсыг шаардаж байгаа. Шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллана” гэв. Засгийн газрын тэргүүний хувиар зарим асуудлыг шийдвэрлэх эрх зүйн бололцоо хаалттай байдгийг тэрбээр хэлээд Ерөнхий сайд нь асуудлаа шийддэг, хариуцлагаа тооцдог, үүрдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий. Эрх зүйн орчноо өөрчлөн, шинэчилж сайжруулах нь алдаа дутагдлыг засах залруулах үндэс гэж харж буйгаа Ерөнхий сайд тэмдэглэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)