Сиртэд томоохон дэлбэрэлт болов

Өнгөрөгч даваа гаригийн орой Сиртэ хотноо нефтийн цистерн дэлбэрч олон хүний амь эрсэджээ.Өнгөрөгч даваа гаригийн орой Сиртэ хотноо нефтийн цистерн дэлбэрч олон хүний амь эрсэджээ. Орон нутгийн Аль-Рай телевиз болон албаны хүний мэдэгдсэнээр 100 илүү хүн нас барсан аж. Энэ талаар Ливийн шилжилтийн Засгийн газар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй ч тэргүүн Лейт Мухаммеда хэлэхдээ “Хүчтэй дэлбэрэлт болж, маш том хэмжээтэй гал гарсан. 100 гаруй хүн амь эрсдэж, 50 орчим хүн бэртэж гэмтсэн” гэжээ.

Уг халдлагыг зохион байгуулагч нь тодорхойгүй байгаа ч М.Каддафийг дэмжигч үйлдсэн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэв. Хөл үймээн ихтэй, машинууд шатахуун авахаар ид төвлөрсөн үед дэлбэрэлт үйлдсэн нь амиа алдагсдын тоог ихээхэн өсгөжээ.

Б.Бат
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)