УИХ-ыг огцрохыг шаардан жагсав

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зориулалтын бусаар өөрсдийн хамаарал бүхий компанид зээл олгосон УИХ-ын гишүүдийг огцрохыг шаардсан 300 орчим иргэн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсав.

Жагсаалын үеэр ЖДҮХС, 60 тэрбумын хэрэг, Оффшорын асуудал зэрэг 12 үндэслэлээр УИХ-ыг тарах шаардлагыг маргааш Засгийн газарт хүргэхээ АТОЗ-ийн тэргүүн Ц.Нарангэрэл онцлов.

"Эксклюзив" компанийн захирал, Монголд бид үйлдвэрлэв ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүн амын ихэнх хувийг ажилтай, орлоготой болгож байгаа. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа ААН-үүд авах ёстой. Гэтэл тус сангаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий томоохон компаниудад их хэмжээний зээл олгосон байгаа нь зүй бус үйлдэл. Уг асуудлаар УИХ-ыг огцрохыг шаардаж, тэднээс хариуцлага нэхэхээр иргэд цуглаад байна” гэв.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)