МАН-ын Хяналтын ерөнхий хороо гишүүдийнхээ сахилга, хариуцлагын асуудлыг авч хэлэлцжээ
- 2018-11-12
- Улс төр
- 0

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнгөрсөнг баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 09-ний өдөр болж, гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Юуны өмнө намын нэрээр албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийн сахилга, хариуцлагын өнөөгийн байдлыг авч хэлэлцжээ.
Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн биелэлт болон дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг хэлэлцсэн аж. Түүнчлэн нийслэл, дүүргийн МАН-ын хяналтын хороодын ажил байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан зорилтыг шийдвэрлэх тухай ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хэлэлцжээ.
М.Тогтох

Сэтгэгдэл (0)