ЖДҮХС-гийн зээл олгох үйл явцыг нээлттэй болгохыг шаардлаа
- 2018-11-13
- Нийгэм
- 0

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг "нээлттэй, шилэн, шударга" болгох, ЖДҮХС-аас болж хохирсон үйлдвэрлэгч нарынхаа эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.
Архангай аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо "ХХААХҮЯ-наас 2018 онд ЖДҮХС-гийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг хоёр удаа зарласан. Бид нийт 850 орчим сая төгрөгийн 45 төсөл өгсөн. Манай Архангай аймаг 200-гаад төсөл явуулснаас 10 төсөл дэмжигдэж, 2 тэрбум төгрөгийг 10 байгууллага, хувь хүнд өгсөн. Манай аймгийн ЖДҮ-гчдээс өгсөн 45 төсөл 300 гаруй ажлын байр бий болгох боломжтой байсан. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд ердөө 850 сая төгрөг байсан. Гэтэл УИХ-ын гишүүн ганцаараа 950 сая төгрөг авчихаад байна" гэв.
Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авах үйл явцтай холбоотойгоор хохирсон иргэд ч байгаа аж.
Иймд тэд
- ЖДҮХС-гийн дансыг шилэн болгох;
-Хөнгөлөлттэй зээлийг шударга, нээлттэйгээр олгох;
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ТББ-ууд нэгдэн ЖДҮХС-г хянах хяналтын тогтолцоотой болгохыг шаардаж буй юм.
Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хандаж дараах хууль хяналтын байгууллагад шалгуулахыг шаардаж дараах албан бичгийг илгээнэ хэмээв.


Сэтгэгдэл (0)