Д.Хаянхярваа: Бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна
- 2018-11-14
- Улс төр
- 1

Өчигдрийн МАН-ын бүлгийн хурлаас УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг гарч ирсний дараа сэтгүүлчид дараах тайлбарыг авав. Тэрбээр “Бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна.
Хүний алдааг оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарахгүй ёсгүй” гэлээ.
М.Тогтох

Сэтгэгдэл (1)
ИРГЭН (202.21.124.129)
Хаянхярваа гишүүн маш ажилсаг, чадвартай, шударга гэж тойргийнх нь сонгогчид бид үнэлдэг. Дарханыг ямар түвшинд хүргэж хөгжүүлснийг бид мэднэ. Харин МАН-д дарангуйлал, дур зоргын авир, айдас дагасан худал бүлэглэл болжээ. Хүрэлсүхийн удирдлагын ийм атаманы аргаас болж МАН цагаа ололгүй нэр сольж хэсэг унасан, тэр ЕС болох гэж намаа хагалж хуваасан. Одоо болоо биш үү. Нам хүнд байхад гадаадад зугаалж, ирэхээрээ хагалж бутаргаж, сэлэмддэг. Тэр огцрох нь зөв шүү МАН-ынхаан.