МАН-ын УЗ-с бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл сая Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байсан юм.

Гэвч Удирдах зөвлөл ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Д.Тогтохсүрэн гишүүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Бүлгийн даргад нэр дэвшигчийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. Сонгогдсон тохиолдолд УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалттай. 

М.Энх 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)