Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар томиллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.Хуралдаанд МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн саналыг танилцуулсан байна. Улмаар 54 гишүүн хуралдаанд оролцож 90.6 хувийн саналаар Д.Тогтохсүрэнг дэмжжээ.

Дуламдоржийн Тогтохсүрэн нь 

  • 1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
  • 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
  • 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
  • 2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
  • 2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)