М.Гаддафийн гэр бүлийнхэн Өмнөд Африк руу нүүнэ

Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн гэр бүлийн гишүүд удахгүй Өмнөд Африк уруу нүүнэ гэж Алжирын Аль-Шурук сонинд нийтэлжээ.Ливийн удирдагч агсан Муаммар Гаддафийн гэр бүлийн гишүүд удахгүй Өмнөд Африк уруу нүүнэ гэж Алжирийн Аль-Шурук сонинд нийтэлжээ. Хурандаа М.Гаддафи энэ сарын 20-нд өөрийн төрсөн газар Сиртэ хотод амь үрэгдсэн юм. Үүний дараа Ливийн шинэ эрх баригчид хуучин удирдагчийн гэр бүлийнхнийг гаргаж өгөхийг Алжирийн талаас удаа дараа шаардсаар байгаа.
Гаддафийн эхнэр Сафиа, охин Айша болон Мохаммед, Ханнибал хэмээх хоёр хүү нь орогнож байгаа. Харин М.Гаддафийн өөр нэг хүү Саади Нигерт нуугдаж байгаа бол Сейф аль-Ислам хэмээх хүү нь одоог хүртэл Ливт байгаа юм. 

Тэд бүгд Өмнөд Африкт цугларах төлөвлөгөөтэй. Өчигдөр удирдагч Гаддафийг хүү Мутассим, БХ-ийн сайд Абу Бакар Юнисийн хамт элсэн цөлд нутаглуулсан байна. Тэдний оршуулсан газрыг чанд нууцалжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)