Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж МАН-ын бүлэг үзэв
- 2018-11-16
- Улс төр
- 0
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.
УИХ-аас энэ сарын 02-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, өчигдөр буюу энэ сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
Б.Өлзий
Сэтгэгдэл (0)