Марк цуглуулагчаас дэлхийн брэнд болтлоо өссөн залуу
- 2012-03-07
- Үнэн
- 0
Майкл Делл 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод төржээ. “Делл” брэндийн нэрийн эзэн маань 12 настайдаа шуудангийн марк сонирхон цуглуулах болж, улмаар түүний хөрөнгийн их үүсвэр нь сонирхон цуглуулдаг марк нь болно гэдгийг тухайн үед Майкл Делл мэдээгүй юм. 
XXI зууны чиг хандлага техникийн эрин зуун хэмээн тодорхойлогддог. Тэр дундаа компьютер, интернэт хэрэглээний эрин зуун хэмээн судлаачид үзэж буй. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа наад захын байгууллагаар ороход л Та “Dell” брэндийн компьютерийг харж болно. Хүн төрөлхтний талаас илүү хувь нь хэрэглэдэг дэлхийн брэнд болтлоо хөгжсөн эл компьютерийг бүтээгч нь Майкл Делл билээ. Түүний амьдралын түүх үнэхээр сонирхолтой. Жирийн марк цуглуулагчаас дэлхийн тэрбумтан болтол тэрбээр хол замыг туулсан юм. Ингээд уншигч Та бүхэндээ Майкл Делл болон “Dell” брэндийн тухай товчхон хүргэе.

XXI зууны чиг хандлага техникийн эрин зуун хэмээн тодорхойлогддог. Тэр дундаа компьютер, интернэт хэрэглээний эрин зуун хэмээн судлаачид үзэж буй. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа наад захын байгууллагаар ороход л Та “Dell” брэндийн компьютерийг харж болно. Хүн төрөлхтний талаас илүү хувь нь хэрэглэдэг дэлхийн брэнд болтлоо хөгжсөн эл компьютерийг бүтээгч нь Майкл Делл билээ. Түүний амьдралын түүх үнэхээр сонирхолтой. Жирийн марк цуглуулагчаас дэлхийн тэрбумтан болтол тэрбээр хол замыг туулсан юм. Ингээд уншигч Та бүхэндээ Майкл Делл болон “Dell” брэндийн тухай товчхон хүргэе.Майкл Делл 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод төржээ. “Делл” брэндийн нэрийн эзэн маань 12 настайдаа шуудангийн марк сонирхон цуглуулах болж, улмаар түүний хөрөнгийн их үүсвэр нь сонирхон цуглуулдаг марк нь болно гэдгийг тухайн үед Майкл Делл мэдээгүй юм.
Хүндхэн амьдарч асан “дэлхийн брэнд” маань өдрийн хоолоо залгуулахын тулд хятад хоолны газарт хоол хүргэгчээр ажилд орж амьдралынхаа анхны гарааг эхэлсэн байдаг. Түүнийг ийн ажиллаж ахуйд цуглуулсан марк нь өдрөөс өдөрт үнэд орж, зах зээлийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байлаа. Марк үнэд орж, Делл ажиллаж байх тухайн үе нь Техас мужийн ид хөгжил цэцэглэлтийн үе байсан юм. Энэхүү байдлыг ажсан ирээдүйн компьютерийн “их тархи” маань марк цаашид ч үнэд орох ёстой гэдэгт бүрэн итгэж байлаа. Түүний таамаг ч биеллээ олж гуравхан сарын дараа 50 центээр худалдж авсан марк нь хоёр ам.доллар болтлоо өссөн юм. Ийн Майклын цуглуулдаг марк үнэд орох болсон шалтгаан нь дуудлага худалдаанд оролцож маркаа авдаг байсанд оршино. Үүгээр ч зогсохгүй марк дуудлага худалдааг зохион байгуулагчид ажлынхаа хөлсөнд зарагдсан маркийн 10 хувийг авдаг байсан нь Деллд таалагдсангүй. Товчоор хэлбэл шальдар бульдар хүмүүсийн эрхшээлд байж өөрийн хөрөнгөөс өрөөлд тасалж өгөх нь сэтгэлд нь нийцсэнгүй. Түүний урьдчилсан судалгаагаар маркийн үнэ цаашид ч өсч худалдан авагчдын тоо буурахгүй нь тодорхой болов. Энэ зах зээлийг Майкл өөртөө бий болгосноор ирээдүйн “хөрөнгийн бирж”-ийг үүсгээд зогсохгүй анхны /Майклын удирдсан/ төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ядмагхан ч гэсэн яаруухан эхэлсэн Деллийн анхны төсөл эзэндээ хоёр мянган ам.долларын ашиг авчрав. Энэ төсөл бичгийн машинаар цохисон 12 хуудас танилцуулгыг орон нутгийн сэтгүүлд /тухайн үеийн ”Хьюстон хюмэн”, “Хьюстон пост”, “Миний амьдрал”/ “Деллийн цуглуулга” нэртэй нийтлэл гаргасан явдал байв. Анхны төслөөсөө урам авсан Майклд сонин борлуулж мөнгө босгож болох юм гэсэн санаа төрөв. С у р г у у л и й н ахлах ангийн сурагч Делл хотын “Хьюстон пост” сонины захиалгын хуудсыг борлуулж мөнгөжих болов. Тухайн үед Майкл юу хийх ёстойгоо сайтар мэдэж байлаа. Юуны өмнө “Хьюстон пост” сониныг өдөр бүр биш ч гэсэн долоо хоногт нэг удаа авч уншдаг хүний нэрсийн жагсаалтыг гаргаж хүн бүрт хоёр долоо хоног үнэгүй сонин захиалах эрх олгосон товч захидал илгээв. Энэхүү хоёр дахь төслөөсөө /М.Деллийн хувийн архивт албан ёсоор бүртгэгдээгүй ч хоёр дахь төсөл хэмээн нэрлэгддэг/ Делл 18 мянган ам.долларын ашиг олсон бөгөөд тухайн үед Америкт ховорт тооцогдох “BMW” автомашин худалдан авсан юм.
Майклын техник сэтгэлгээнд компьютерийн сэтгүүл тогтмол уншдаг байсан нь шууд нөлөөлжээ. Энэ ч утгаараа зах зээл дээр гараад удаагүй “Apple-II” компьютер авахын тулд мөнгө цуглуулж эхлэв. Түүний ийн шамдаж буйг анзаарсан эцэг нь төрсөн өдрөөр нь “Apple-II” компьютерийн иж бүрдлийг авч өгөхөд тэр дор нь задалж орхисон нь Майклын аав, ээжийн уурыг дээд цэгт нь хүргэсэн гэдэг /энэ тухай Майкл Делл “Хязгааргүй хэрэглээг ажихад” дурсамж номдоо бичсэн байдаг/. Түүний эл үйлдэл зөв байсныг хожмын бизнесийн амжилт нь нотлон харуулна. Тэрхүү “Aplle-II”-ыг задалснаар компьютерийн ажиллах аргачлал, ерөнхий программчлалыг таньж мэдсэн юм. Өөрийн өчүүхэн мэдлэг дээр тулгуурлан шинэ цагийн компьютерийн эхлэлийг тавихаар шийдсэн нь Майклын оновчтой шийдэл байлаа. Тэрбээр компьютерийн гол болон бүрэлдэхүүн хэсгийн ой санамжийн микросхем, дэлгэц зэрэг эд ангиудыг хооронд нь сольж туршилт хийсэн нь амжилттай болов. Туршилтын дүнд боссон компьютерийг зарах санаа Майклын толгойд оржээ. Үүнээсээ Майкл багагүй ашиг олсон юм. Олсон ашгаараа компьютерийн олон эд анги худалдан авч, дахин стандартын бус /тухайн үед “Microsoft”, “Apple” компанийн компьютер стандартад тооцогддог байв/ компьютер босгож олон тоогоор зарсан нь стандарт компьютерийн зах зээлийн томчуултай өрсөлдөх хэрэгтэйг Майкл ойлгуулав. Гэвч Майклд тэр том “акулууд” /Билл Гейтс, Стив Жобс/-тай өрсөлдөх хөрөнгө байсангүй.
1983 онд Майкл Делл Остин хотын Техасын их сургуульд элсэж оров. Энэ шийдвэрт нь ч аав, ээж нь сэтгэл хангалуун байлаа. Хүүгээ эрдмийн мөр хөөж их сургуулийн оюутан болоход нь хүссэн зүйлийг нь авч өгөхөөр шийдсэн эцэг нь Деллээс “Миний хүү ямар бэлэг авмаар байна” хэмээн асуухад Делл “Миний хүсэл мөрөөдлийг л аваад өгчих” хэмээн хариулсан байдаг /“Хязгааргүй хэрэглээг ажихад” номын дурсамжаас/. Түүний хүсэл мөрөөдлийг авч өгч чадахгүйгээ ойлгосон эцэг нь Деллийг өөрт нь буюу хүсэл мөрөөдөлд нь даатгаж зөнгөөр нь орхижээ. Ингэснээр Делл нэгдүгээрт эмчийн мэргэжил өөрт нь зохихгүйг мэдэрч, хоёрдугаарт компьютерийн техник сэтгэлгээ нь түүнд ойрхон байсан учраас сургуулиа орхисон юм. Хожмоо эл шийдвэрээ Майкл зөвтгөхдөө “Тухайн үеийн компьютерийн зах зээл ямар ч өрсөлдөөнгүй дан ганц монополь болчихсон байсныг анзаарсан. Үүнээс гадна сервис үйлчилгээ үнэхээр хангалтгүй. Монополиудын бүтээсэн компьютер 600 ам.доллар хүрэхгүй зардлаар босч байхад хүмүүс зах зээл дээр гурван мянган ам.доллараар худалдан авч байсан. Энэхүү монополиос хамгийн бага ашиг олсон нь “IBM” компани. Учир нь тэрхүү компани бүх л схем, төхөөрөмжөө нийлүүлэгчээс худалдаж авдаг байлаа. Тэгэхэд “IBM” компани нэг иж бүрэн компьютероо гэрээт борлуулагчдад хоёр мянган ам.доллараар худалдаж байсан юм. Тэдний цэвэр ашиг 1100 ам.доллар байсан юм шүү” хэмээн ярьжээ. Тэрбээр цааш нь “Эцсийн хэрэглэгчдэд гэрээт борлуулагчийг дамжилгүйгээр шууд үйлдвэрээс нь нийлүүлэх санаа анх төрсөн. Би гэрээт борлуулагчдын хаягдлуудыг эвлүүлж зардаг байлаа” хэмээн дурсчээ. Үнэхээр тэрбээр гэрээт борлуулагчдын хэрэггүй гээд хаясан эд ангиудыг бага үнээр худалдан авч эвлүүлж эхэлсэн байна. Түүний эвлүүлсэн компьютер анхны хэрэглэгч нь оюутны дотуур байрны найз Стив Брюс байлаа. Улмаар 10 гаруй ширхэг стандарт бус компьютер гүйлгээнд гарсны дараа Стив Брюс Майклд бүтээж буй компьютерийнхоо тухай сонинд зар гаргаач гэсэн санал тавьжээ. Ингэснээр Делл стандарт бус компьютероо зах зээлийн ханшаас даруй 15 хувийн хямдаар зарж эхэлжээ. Удалгүй Делл өөртөө нөөцөлсөн 200 компьютероо бизнес эрхлэгч, хувийн эмнэлэг, хууль зүйн товчооны ажилтнуудад борлуулж амжив. Үүний үр дүнд ирээдүйн тэрбумтан маань 25 мянган ам.доллар босгожээ. Дөнгөж 19 настай Делл 1984 оны тавдугаар сарын 3-нд “Делл компьютер” корпорацийг үүсгэн байгууллаа. Тэрбээр урьдын адил “IBM” компьютерийн суурин дээр эрэлттэй байсан эд ангиудыг нэмж худалдаалах болсон юм.
Хьюстон хотод төвтэй “Интел” корпорацийн салбарт дадлагажигчаар ажиллаж байхдаа тухайн үеийн хамгийн чадалтайд тооцогдож байсан 286 процессорын суурин дээр компьютер угсрах чадварыг эзэмшив. Улмаар “Интел”-д хоёр мянган ам.долларын цалинтай ажиллаж байхдаа буюу 1985 онд “Делл” брэндийн анхны загвараа босгож байсан түүхтэй.
Анхны брэндээ бүтээсэн залуухан Делл сард мянган компьютер борлуулж ажилтныхаа тоог огцом нэмлээ. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан ч шинэ компанийн ашиг орлого гэрлийн хурдаар өсч байсан юм. Энэхүү гэрлийн хурдаар өсөх мөнгөний урсгал Деллийн зарчимч зантай шууд холбоотой. Тэрбээр, нэгдүгээрт монополь компаниудыг бодвол худалдан авагчдадаа баталгаа гаргаж өгөөд зосохгүй эвдэрсэн тохиолдолд мөнгийг буцааж олгох, хоёрдугаарт худалдан авагчдадаа мэргэжлийн инженерийн зөвлөгөөг 24 цагийн турш өгөх боломжийг нээж өгсөн байна. Энэ үйлдлээрээ Майкл Делл Америкийн зах зээлд “хэрэглэгч хаан” гэсэн шинэ сэдлийг төрүүлж чадсан юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт “Делл” брэндийн тодорхой мэдээлэгч, борлуулагч ажиллаж байна. Дэлхийн 190 гаруй оронд 369 /Монголын гурван борлуулагч үүнд багтана/ гэрээт борлуулагчид ажиллаж буй. АНУ-таа 2011 оны байдлаар “Компьютерийн шилдэг технологи”, “Шинэ санаачлага”, “Борлуулалттай техник” өргөмжлөлийг хүртсэнээр нэгдүгээрт жагсаж байна. Харин дэлхийд борлуулалтаараа хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд “Dell” брэндийн өмнө дэлхийн зах зээл дээр гарч ирээд удаагүй байгаа “Lenovo” брэнд бичигджээ. “Делл компьютер” корпорацийн албан ёсны цахим хуудсаар / www.dell.com/ нэг өдөрт 50 гаруй сая компьютер борлогддог. Тус корпораци дэлхийн компьютерийн хэрэгцээний 5.3 хувийг хангаж байна. “Делл компьютер” корпорацийг үүсгэн байгуулагч Майкл Делл 1989 оны аравдугаар сард Сюзан Лиебермантай гэр бүл болж, төрөлх нутаг Остин хотноо дөрвөн хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарсаар байна.
Р.Оюунгоо
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)